Буцаалтын нөхцөл
БУЦААЛТЫН НӨХЦӨЛ
БУЦААЛТЫН НӨХЦӨЛ
1. Таны захиалсан бараа бүтээгдэхүүн үлдэгдэл байхгүй бол таны хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлсөн үнийн дүнг 100% буцаан олгох боломжтой.
2. Хэрэглэгчийн бараа хүргэгдэхээс өмнө хэрэглэгч захиалгаа буцаах эрхтэй ба үүнтэй холбоотой хүргэлтийн зардлыг барааны төлсөн төлбөрөөс хасаж буцаан олгоно. Барааны төлсөн төлбөрийг давсан зардал гарсан тохиолдолд зөрүү мөнгийг хэрэглэгч нэмж төлнө.
3. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор 72884224 утсаар эсвэл amp@electrocomplect.mn цахим хаягаар захиалга өгснөөр буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авхуулж болно. Байгаа газраасаа бараагаа авхуулсан тохиолдолд түүнтэй холбоотой гарах зөрдлыг хэрэглэгч төлнө.
4. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараагаар дараах тохиолдлуудад доорх нөхцөлийн дагуу буцаалт хийгдэнэ. Үүнд:
· Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан.
· Захиалга үүсгэхдээ буруу бараа үүсгэсэнээс шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан.
5. Үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад тохиолдолд буцаалт хийх боломжгүй. Үүнд:
· Дагалдах иж бүрдэл дутуу
· Хайрцаг сав баглаа боодолгүй
· Шинэлэг байдал алдагдсан бараа бүтээгдэхүүнийг тус тус буцаах боломжгүй.
6. Захиалсан барааг хүлээн авсны дараа ашиглалтын явцад гэмтэлтэй байсан нь мэдэгдсэн ба тухайн барааны талаар нөхцөл байдлыг барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор компанид мэдэгдэж, үүний дагуу баталгаат засварын инженерийн дүгнэлтэд үндэслэн буцаалт хийгдэнэ.
7. Буцаалттай холбоотойгоор доорх байдлаар төлбөрийн буцаалт хийгдэнэ.
8. Барааг буцаах үед барааг захиалах үед тооцож байсан анхны хүргэлтийн төлбөрийг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөөс суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраас авхуулах тохиолдолд анхны хүргэлтийн төлбөр дээр нэмж буцаалтын хүргэлтийн төлбөрийг анхны хүргэлтийн төлбөрийн тарифын дагуу суутгах болно.
9. Хэрэглэгчийн ашигласан төлбөрийн системийн дагуу барааны үнийн дүнгээс хасалт хийж үндсэн төлбөрийг хэрэглэгчид буцаан олгоно.
10. Хэрэглэгчийн буцаалттай холбоотой төлсөн төлбөр нь ажлын 3 хоног дотор зөвхөн тухайн хэрэглэгчийн шилжүүлэг хийсэн данс руу нь буцаагдана.